|
Түрүү булчирхайн үрэвсэл: түрүү булчирхайн үрэвсэл нь дэлхий даяар маш өргөн тархсан ба насанд хүрсэн эрэгтэй хүн амын 60-70% хүртэл хамардаг гэж үздэг. Энэ үрэвсэл нь бэлгийн замаар, цусаар эсвэл тунгалгын судсаар дамжин ирсэн халдвараас үүсдэг. Мөн нянгийн бус гаралтай үрэвсэл гэж байдаг. Түрүү булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс: 1.Бэлгийн хавьтлын давтамж ходох эсвэл огт хавьтал хийхгүй байх: Түрүү блчирхай нь үрийн шингэний шингэн хэсгийг (түрүү булчирхайн сок) ялгаруулдаг жижиг дэлбэнгүүдээс тогтдог. Энэ шингэн маш уураглаг, олон төрлийн витамин, биологийн идэвхит бодис, цардуул агуулдаг бөгөөд энэ нь нян үржихэд хамгийн таатай тэжээлт орчин болж өгдөг. Цавины хэм дандаа 36,5-37 С байдаг ба хэрэв тогтмол үрийн шингэнийг гадагшуулахгүй тохиолдолд тэнд халдвар амархан үржиж үрэвслийг үүсгэнэ. Удаан хугацаагаар түрүү булчирхайн дэлбэнгүүдийн хөндийд хадгалагдсан үрийн шингэний ус нь эргэж шимэгдэж өтгөрнө. Энэ процесс аажим явагддаг бөгөөд бүүр өтгөрсөөр уурган чулуу үүсэж түрүү булчиохайн шохойжилтыг үүсгэнэ. 2.Бэлгийн замаар халдварладаг өвчнүүд. 3.Дархлаа сулрах 4.Эр бэлгийн дааврын хэмжээ буурах 5.Хөдөлгөөн багатай амьдралын хэвшил 6.Согтууруулах ундаа хэрэглэх 7.Даарч хөрөх 8.Стресс 9.Судасны эмгэг 10.Цусны эмгэг 11.Янз бүрийн дааврын өөрчлөлтүүд
Шинж тэмдэг: - өвөрмөц шинжүүд: хярсангаар өвдөх, шээс ойр, ойрхон хүрэх, шээхэд өвдөх, хорсох, хэвлийн доогуур, төмсөгөөр, үрийн сувгийн дагуу өвдөх, бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэх, дутуу хөвчрөх, хурдан тавих, эсвэл огт тавихгүй байх, тавьсны дараа хэт их ядрах, дахин хөвчрөлт удааширах - өвөрмөц бус шинжүүд: нуруу, ууцаар өвдөх, хөдөлмөрийн чадвар буурч, бие сулрана, нойргүйтэх, чих шуугих, уцаартай болох, өглөөгүүр бие хүндрэх г.м.
Оношилгоо: - хэт авианы оношилгоо (ЭХО) шулуун гэдсээр түрүү булчирхайн тэмтрэлт хийх БЗХӨ-ийг шинжлэх Нянгийн ургалтын шинжилгээ хийх
Эмчилгээ: Түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь хувь хүн бүрт чигэлсэн, цогц байх ёстой. Түрүү булчирхай өөрөө нягт холбох эдэн бүрхүүлтэй ба энэ нь эмийн бодис нэвтрэн ороход саад болдог. Тиймд антибиотик эмчилгээ хийхдээ тухайн үрэвсэл үүсгэгч нянд мэдрэг мөртлөө түрүү булчирхайд нэвтрэн орж эмчилгээний өндөр тунг бий болгож чадах чадвартай эмийг сонгох хэрэгтэй. Түрүү булчирхайн эмүүдийг шулуун гэдэсний лаа, тампон хэлбэрээр хэрэглэвэл үр дүн сайтай байдаг. Антибиотик эмчилгээнээс гадна альфа-адреноблокатор, булчин сулруулагч, даавар зэргийг хэрэглэдэг. Түрүү булчирхайн массаж нь эмчилгээний маш үр дүнтэй арга юм. Массаж хийснээр: - түрүү булчирхайн цусан хангамж болон булчингийн тонус сайжрана - тэнд очих эмийн тун нэмэгдэнэ - түрүү булчирхайн цоргоны нэвтрэх чадвар нэмэглэнэ - тайван байдалд байсан нянгууд идэвхжиж антибиотикт мэдрэг байдал нь дээшлэнэ - үйл ажиллагаа нь сэргэнэ Мөн физик эмчилгээ (шулуун гэдсээр хийх дулаан эмчилгээ, шарлага, электрофорез, зүү г.м.)
|