Skip to content

Гран-При Эмнэлэг
Hvvp Эмнэлэгийн тухай
Эмнэлэгийн тухай

“Гран –При” эмнэлэг нь анх 1995 онд АУ –ы доктор, профессор Ц. Нямдоржийн  санаачилгаар харшил, арьс, бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр байгуулагдсан.
“Гран – При” эмнэлэг нь энэ салбарт 14 жилийн турш амжилттай ажиллаж байгаа.  Одоо эмнэлэг нь дэргэдээ орчин үеийн молекул-биологийн, бактериологийн, серологийн лабораторитой  болж өргөжин  арьсны олон төрлийн өвчин, харшил, бэлгийн замын халдварт өвчнийг хамгийн сүүлийн үеийн  шилдэг технологи ашиглан оношилж эмчилж байна. Зөв оношилгоо нь амжилттай эмчилгээний  үндэс юм. Манай эмнэлгийн нэг томоохон давуу тал нь бэлгийн замын халдварт өвчинтэй  холбоотой ихэнхи шинжилгээг богино хугацаанд хийх чадвартай орчин үеийн лаборатори юм.
.            Манай эмнэлгийн туршлагатай, мэдлэгтэй эмч нар таны хамгийн хүнд асуудлыг шийдэхэд тус болж чадна гэж найдаж байна.
Та манай эмнэлэгт зөвхөн оношилгоо эмчилгээ хийлгэхээс гадна  өөрийнхөө өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах  боломжтой ба таны нэр хүнд нууцыг бид хүндэтгэн хадгалах  болно.

Эмч нарын танилцуулга:
1. Нямдоржийн Энх-Амгалан - Анагаах Ухааны магистр
Арьс- гоо засал, бэлгийн замын халдварт өвчний эмч
1997 онд  АУИС-ийн эмчилгээний анги төгссөн.  1998-2000онд   арьс гоо засал, бэлгийн замын халдварт өвчний эмчийн нарийн мэргэжлийн резинтентур төгссөн. 2006 онд ЭМШУИС-ийн арьс-гоо засал, морфологийн тэнхимд Анагаахын боловсролын магистр цол хамгаалсан.
2000-2004 онд АӨСТ-д их эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2004 оноос “Гран-При” эмнэлэгийн ерөнхий эмчээр ажиллаж байна.

2. Хатанбаатарын Алтанзул - Анагаах Ухааны доктор
Арьс- гоо засал, бэлгийн замын халдварт өвчний их эмч
1997 онд АУИС-ийн эмчилгээний анги төгссөн. 1999-2001 онд арьс гоо засал, бэлгийн замын халдварт өвчний эмчийн нарийн мэргэжлийн резинтентур төгссөн. 2004-2007 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС-д аспирантурт суралцаж 2007 онд Новосибирск хотод Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
1997 оноос “Гран-При” эмнэлэгт их эмч, 2007 оноос Эрүүл мэндийн яамны арьс-гоо заслын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга.

3. Дагвын Шинэбилэг - Анагаах Ухааны магистрант
Арьс- гоо засал, бэлгийн замын халдварт өвчний их эмч
2000 онд АУИС-ийн эмчилгээний анги төгссөн.  2000-2002 онд   арьс- гоо засал, 2007-2008 бэлгийн замын халдварт өвчний эмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн резидентурыг тус тус  төгссөн. 2006 оноос ЭМШУИС-ийн арьс-гоо заслын тэнхимд магистрантурт суралцаж байгаа.
2000 онд Арьс- гоо заслын “Алунгоо” эмнэлэгт их эмч, 2005 онд “Magic kiss” beauty институтэд гоо заслын багш, 2007 оноос “Гран-При” эмнэлэгт их эмчээр ажиллаж байна.