Skip to content

Гран-При Эмнэлэг
Hvvp БЗХӨ Уреаплазмоз
Уреаплазмоз

Уреаплазмоз – үүсгэгч Ureaplasma urealiticum, Ureaplasma parvum  гэсэн 2 төрлийн нян нь хүний шээс бэлгийн замын салст дээр амьдардаг хамгийн жижиг бактериуд юм. Эдгээр нянгууд хүний биед маш олон төрлийн өвчин үүсгэдэг боловч мөн ямарч эмнэл зүйн зовиургүй “эрүүл” хүнд мөн илэрч болдог байна.

Тархалт:  янз бүрийн орны судалгаагаар насанд хүрсэн хүн амын 5-22% -д тохиолддог гэж үздэг байна.

Халдварлалт: Насанд  хүрэгчид бэлгийн замаар халдварлана.  Нярай хүүхдүүд, ялангуяа охид төрөх үедээ  эхээсээ халдвар авах боломжтой  байдаг (бэлэг эрхтэн ба хамар залгиурт тохиолдоно).

Өвчний нууц хугацаа: 3-5 долоо хоног

Шинж тэмдэг:  50% нь ямар ч зовиургүй, тээгч  байна
эрэгтэйчүүдэд шээсний сүвний үрэвсэл:  хорсоно, ирвэгнэнэ, үл мэдэг салсархаг ялгадас гарч болно
эмэгтэйчүүдэд умай болон дайврын үрэвсэлт өвчнөөр (хламидиозын шинж тэмдгийг харах) илрэнэ
дайврын үрэвслээс үүссэн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн үргүйдэл
бөөрний чулуужих өвчин
зулбах болон дутуу төрөх

Оношилгоо:
1.PCR – молекул биологийн шинжилгээ, оношилох гол арга юм, мэдрэг чанар 90 – 95%
2.Иммунофермент (ELISA), дархан туяарлын (ПИФ) аргууд – мэдрэг чанар 50-60%
3.Микоплазмозын эсрэг эсрэгбие илрүүлэх арга нь оношилгооны өндөр мэдрэг аргад тооцогддоггүй
4.Наалдац – уреаплазмозын оношилгоонд хэрэглэдэггүй

Эмчилгээ:  Уреаплазмоз нь бусад бэлгийн замын халдваруудтай хавсран тохиолдох нь элбэг бөгөөд энэ тохиолдолд шээсний сүв, бэлэг эрхтэний дайвруудын үрэвсэл, бөөр давсагны чулуужих өвчнөөр хүндрэх тул эмчилгээг  тохирсон өвөрмөц антибиотикоор хавсран хийнэ. Зөвхөн антибиотик эмчилгээ хийхээс  гадна  дархлаа дэмжих, витаминжуулах, нөхөн сэргээх эмчилгээ хамт хийнэ.