Skip to content

Гран-При Эмнэлэг
Hvvp БЗХӨ Трихомониаз
Трихомониаз

Трихомониаз - Trichomonas vaginalis гэх нэг эст эгэл биетнээр үүсгэгддэг  хамгийн элбэг тохиолддог бэлгийн замын халдварт өвчнүүдийн  юм. 

Халдварлалт:  Бэлгийн хавьтлаар халварлах бөгөөд амаар болон шулуун гэдсээр  халдварлах нь  бараг үгүй  юм.  Trichomonas vaginalis гадаад орчинд чийгтэй нойтон тохиолдолд хэдэн цаг амьдрах чадвартай тул ахуйн  халдварлалт  боломжтой гэж үздэг байна (нойтон бие угаагч, биенийй алчуур гэх мэт). Трихомониазыг ахуйн замаар халдварлаж болдог  бэлгийн замыг цорын ганц халдвар гэж үздэг боловч ахуйн халдварлалтын туйлын бага гэдгийг анхаарна уу.  Ахуйн халдварлалт гэж үзсэн халдварын ихэнхи нь  хожуу илрүүлсэн архаг халдвар байдаг.

Нууц хугацаа:  5 хоногоос  4 долоо хоног

Шинж тэмдэг: Ихэвчлэн эмэгтэйчүүдийн үтрээ, эрэгтэйчүүдийн шээсний сүв, түрүү булчирхай өвчилнө.
Эмэгтэйчүүдэд:
үтрээнээс  шингэн, элбэг шаргалдуу, эвгүй үнэртэй ялгадас гарна
гадна бэлэг эрхтэн загатнаж, улайж хорсоно
бэлгийн хавьтал хийх үед өвдөнө
шээхэд хорсоно
Эрэгтэйчүүдэд ихэнхи тохиолдолд шинж тэмдэггүй явагдана, илрэх шинж нь:
шээсний сүвнээс бага зэргийн идээрхэг салсархаг цэхэр ялгадас гарна
шээхэд хорсоно, ирвэгнэнэ, эвгүй таагүй оргино
түрүү булчирхайн үрэвссэн тохиолдолд түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг гарна (түрүү булчирхайн үрэвсэл-ийг харах)
Хүндрэл:  Сүүлийн үед олон эрдэмтэдийн судалгааны дүнд трихомониаз нь эхчүүдийн  ургийн ус эрт гарах болон дутуу төрөлтийн  нэг шалтгаан болж байгааг баталжээ. Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн үрэвслийг үүсгэнэ. Мөн бөөрний үрэвслийн нэг шалтгаан ч болдог байна.
Оношилгоо:  трихомониазын оношилгооны стандарт бол шууд харах (натив) шинжилгээ юм. Наалдацны шинжилгээг трихомониазын оношилгоонд хэрэглэж болох боловч  шинжилгээг зөв авсан байдал, будалт, лаборантын дадлага туршлага зэргээс хамаарч шинжилгээний үнэн бодит байдал ихээр өөрчлөгддөг. Ялангуяа архаг хүндэрсэн трихомониазын үед мөн эмчилгээний дараа  оношийг зөвхөн молекул – биологийн шинжилгээгээр бататгах хэрэгтэй.
Эмчилгээ:  Хүн тус бүрт тохирсон эмчилгээ байна. Трихомониазын эсрэг бэлдмэлийг дангаар эсвэл хавсран дархлаа дэмжих, физик эмчилгээ, түрүү булчирхайн массаж зэрэгтэй хавсарч хэрэглэнэ. Трихомониазын эсрэг бэлдмэлийг ууж хэрэглэх нь тохиромжтой ба хэсэг газрын эмчилгээ болох үтрээний лаа, түрхлэг, угаалга нь дангаар эмчилгээ болж чадаггүй.
Анхаарах зүйлс:
- Трихомониазанд зориулсан нэг удаагийн тариа байдаггүй
-  Трихомониазанд хэрэглэдэг эмүүдийг бусад өвчинд өргөнөөр хэрэглэдэг тул эмэнд дасал болсон хэлбэрүүд элбэг тохиолддог байна