Skip to content

Гран-При Эмнэлэг
Hvvp БЗХӨ Микоплазмоз
Микоплазмоз

Микоплазмоз – маш жижиг бактериуд юм. Хүний биед 16 төрлийн микоплазм байдаг  шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг юм.
Тархалт: Mycoplasma hominis-ийг бэлгийн идэвхтэй амьдралтай насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 20-30%  нь тээж явдаг гэж үздэг байна. Эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй цөөн тохиолддог. Mycoplasma genitalium нь Mycoplasma hominis-ийг бодвол харьцангуй цөөн тохиолддог.
Халдварлалт:  Үндсэн дамжих зам нь бэлгийн зам юм, ахуйн замаар халдварлах боломж  бага. Охид төрөх замаар дамжин эхээсээ халдвар авах  нь хөвгүүдээс харьцангуй элбэг.
Өвчний нууц хугацаа: 3 – 5 долоо хоног
Шинж тэмдэг: Ихэнхи тохиолдолд  зовиургүй тээгч байдлаар байдаг боловч бусдад  халдаагч  болно.
эрэгтэйчүүдэд шээсний сүвний үрэвсэл: Mycoplasma genitalium-аар үүсгэгдэх нь элбэг, хорсоно, ирвэгнэнэ, үл мэдэг салсархаг ялгадас гарч болно
эмэгтэйчүүдэд умай болон дайврын үрэвсэлт өвчнөөр (хламидиозын шинж тэмдгийг харах) илрэнэ (Mycoplasma hominis-оор үүсгэгдэх нь их)
үтрээний нянгийн үрэвсэл: үтрээнээс шингэн шаргал, үнэртэй ялгадас гарна
пиелонефрит зэрэг бөөрний үрэвсэл (Mycoplasma hominis-оор үүсгэгдэх нь их)

Хүндрэл:  Бэлгийн замаар дамжих өвчнүүдийн хүндрэл-ийг харах

Микоплазмозын оншилгоо:
1.PCR – молекул биологийн шинжилгээ,оношилох гол арга юм, мэдрэг чанар 90 – 95%
2.Ургалтын арга  - энэ аргыг манай оронд өргөн хэрэглэдэггүй
3.Микоплазмозын эсрэг эсрэгбие илрүүлэх арга нь оношилгооны өндөр мэдрэг аргад тооцогддоггүй
4.Наалдац – микоплазмозын оношилгоонд хэрэглэдэггүй

Эмчилгээ: Шинжилгээнд Mycoplasma hominis, Mycoplasma genitalium илэрсэн боловч эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг үгүй тохиолдолд эмчилгээ хийх шууд заалт болохгүй гэхдээ биеийн эсэргүйцэл сулрах үед өөрт өвчний зовиурууд илрэх  мөн бэлгийн хавьтагчаа дахин дахин халдварлуулах боломжтойг анхаарах хэрэгтэй.