Skip to content

Гран-При Эмнэлэг
Hvvp БЗХӨ Донованоз
Донованоз

Донованоз -  Бэлэг эрхтэн, хярзан, цавины нугалаа орчмын арьс,арьсан доорх өөхөн эдэд гранулём болон,түүний задрал шархлаагаар илэрдэг бэлгийн замын удаан явцтай, архаг халдварт өвчин юм. Үүсгэгч нь: Calymmatobacterium granulomatis

Тархалт: Ихэвчлэн халуун оронд, Шинэ Гвинее, Өмнөд Энэтхэг, Өмнөд Африк, Карибын орнууд, Австрали, Бразили, Хятадад өргөн тархсан байдаг. Харин АНУ, Европод ховор тохиолддог. Манай оронд маш ховор.

Халдварлалт: Бэлгийн хавьтлын үед, маш ховор тохиолдолд цагаан хэрэглэлээр халдварлана. Их халуун, чийгтэй орчинд халдвар тархаж даамжрах хандлагатай байдаг.
Нууц хугацаа: 8 хоногоос 12 долоо хоног хүртэл үргэлжилж болно.
Шинж тэмдэг:  Эхлээд улаан өнгөтэй, хавтгай гадаргуутай, вандуйн хэмжээтэй гүвдрүү гарч аажим томорч шархална. Энэ нь махан улаан өнгөтэй барзгар гадаргуутай,ирмэг нь бага зэрэг өргөгдсөн,тэгш бус, өвчин эмзэглэлгүй зүйл тэмтрэгдэнэ.
Бэлэг эрхтэнг гэмтээгээд зогсохгүй хошногоны амсрын арьсыг гэмтээдэг ба нүүр, хүзүү, амны хөндий, бусад хэсгийг ч гэмтээж болно.
Хүндрэл:  Ихэвчлэн гэмтээсэн хэсэг газраа хүндрэл өгнө:
шээс бэлгийн замын эрхтний сувгийн нарийсал:
үтрээний нарийсал:
хошногоны амсар хэсгийн нарийсал:
бэлэг эрхтэн хэт томорч, заанжих:
Оношилгоо: Эмнэл зүй болон шархнаас бэлдэц авч бичил харуурын шинжилгээгээр оношилно.
Донованозыг оношлохдоо тэмбүү, зөөлөн яр өвчнийг эхлээд үгүйсгэх хэрэгтэй. Тэмбүүг үгүйсгэхийн тулд серологи/ийлдэс судлал/-н урвал ашиглах ба бэлгийн хамтрагчтай нь цуг 3-6 сарын хугацаанд хянаж, шинжлэх шаардлагатай. Харин зөөлөн яр өвчнийг илрүүлэхдээ шархнаас нь бэлдэц авч бичил харуураар үүсгэгч болох Haemophilus ducreyi-г илрүүлнэ.
Эмчилгээ: Эмчилгээнд сульфаниламидын бэлдмэлүүд юмуу антибиотикуудыг 3-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Анхаар: Эмчилгээг зөвхөн эмчийн заавраар хийнэ үү
Донованоз өвчнөөс урьдчилан сэргийлж болох уу?  Хувийн болон бэлгийн ариун цэвэр сахих. Хэрэв халдвар авсан бол нууц хугацаанд нь урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж болно. Хэрэв та бэлгийн хамтрагчаа эмчлэхгүй бол дахин халдаж