|
Бэлгийн замын лимфогранулём буюу цавины лимфгрануломатоз |
|
Бэлгийн замын лимфогранулём буюу цавины лимфгрануломатоз - Chlamydia trachomatis –ийн L1-L3 төрлөөр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Тархалт: Өмнөд Америк, баруун ба зүүн Африкийн улсууд, зүүн өмнөд Ази, Европын далайн эрэг хавийн орнуудад нэлээн тархсан өвчин. АНУ-д жил ийм оноштой 500-1000 хүн бүртгэгддэг байна. Хүйтэн бүсийн орнуудад ховор тохиолддог ба ихэвчлэн гаднаас дамжин ирсэн байдаг. Халдварлалт: бэлгийн замаар халварлана, ахуйн халдварлалт бараг үгүй. Нууц хугацаа: 5- 10 хоног, дунджаар 10 хоног
Шинж тэмдэг: эхлээд бэлэг эрхтэн дээр үүсгэгч орсон газар үл анзаарагдам жижиг товруу эсвэл үүсээд хурдан алга болдог. 1 – 4 долоо хоногийн дараа цавины булчирхай цочирч хатуу, эмзэг, өөр хоорондоо наалдсан байдалтай болно. Булчирхайн дээрхи арьс ягаанаас хөхөлбөр улаан хүрэн өнгөтэй болно. Яваандаа булчирхайнууд задарч шар идээ гарна. Хүндрэл: өвчний эрт үедээ нян нь эд эсийг идээлүүлж цооролт үүсгэдэг. - хошногоруу цоорхой үүсэх - шулуун гэдэс – үтрээний цоорхой үүсэх - давсаг – шулуун гэдэснийй цоорхой үүсэх - давсагны цоорхой үүсэх - шээсний сүвний цоорхой үүсэх - хуйхнагны цоорхой үүсэх Хожуу хүндрэл нь: - шулуун гэдэсний нарийсал - шээсний сүвний нарийсал - бэлэг эрхтэн аврага том болно
Оношилгоо: Эмнэл зүйн шинж тэмдэг болон лабораторын шинжилгээ (иммуноферментийн шинжилгээ, ургалт, РИФ) дээр үндэслэнэ.
Эмчилгээ: Сульфаниламидын бүлгийн эм болон антибиотик хэрэглэнэ. Эмчилгээний хугацаа 3 долоо хоног орчим байна. Анхааруулга! өөрсдөө бие даан эмчлэхийн хатуу хориглоно. Урьдчилан сэргийлэх боломжтой юу? Халдвар авснаас хойш өвчний нууц хугацаандаа байх үед урьдал эмчилгээ хийж өвчнийг даамжирахаас сэргийлэх боломжтой.
|