|
Өвөрмөц бус үүсгэгчээр үүсгэгдсэн шээсний сүвний үрэвсэл |
|
Өвөрмөц бус үүсгэгчээр үүсгэгдсэн шээсний сүвний үрэвсэл Гонококк, хламид, трихомонад, уреаплазм, микоплазм, энгийн херпес вирус зэрэг үүсгэгчээс бусад үүсгэгчээр нөхцөлдсөн шээсний сүвний үрэвслийг хэлнэ. Ийм төрлийн шээсний сүвний үрэвслийг Streptococcus pneumoniae, Neisseria meningitidis, аденовирус гэх мэт амны хэвийн бичил нянгууд, Mycoplasma hominis, Gardnerella vaginalis гэх үтрээний болон энтеробактери зэрэг гэдэсний савханцраар үүсгэгддэг. Мөн зарим тохиолдолд (50%) түрүү булчирхайн үрэвслийн улмаас өвөрмөц бус шээсний сүвний үрэвсэл үүсдэг гэж үздэг байна.
Шинж тэмдэг: Шээсний сүвээр хорсох, ирвэгнэх, үе үе хатгах, бага зэргийн ялгадас гарах гэсэн зовиуртай байна.
Оношилгоо: 1. Наалдацын шинжилгээнд үрэслийн эсийн хэмжээ ихэссэн. 2. Гонококк, хламид, трихомонад, уреаплазм, микоплазм, энгийн херпес вирус зэрэг өвөрмөц үүсгэгчнүүд молекул – биологийн болон бусад шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. 3. Шээсний сүвний ургалтын шинжилгээ. 4. Түрүү булчирхайн шинжилгээнүүд: хэт авианы шинжилгээ (ЭХО), түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ 5. Асуумж: сүүлийн саруудад хамгаалалтгүй аман болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон эсэх
Эмчилгээ: Үндсэн эмчилгээ нь илэрсэн нянгийн эсрэг мэдрэг антибиотик байдаг боловч эмчилгээ авахдаа харьцангуй төвөгтэй, үр дүнгүй болох нь их элбэг тохиолддог байна. Түрүү булчирхайн үрэвсэл илэрвэл түрүү булчирхайн эмчилгээ хавсран хийнэ. |
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 15-с 1 |